Шууд Chart

Элчин сайд О.Оч Нидерландын Цог Жавхлант Ванд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

2017-05-19 15:02:51

Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ван Виллэм-Александрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Гаага хот дахь Ноордэйнд ордонд болов. Цог Жавхлант Ван Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Очийг хүлээн авч байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд О.Оч Цог Жавхлант Ванд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлав.

Ёслолын ажиллагааны дараа Цог Жавхлант Вантай хийсэн ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улс Нидерландын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэв.

Цог Жавхлант Ван Виллэм-Александр Элчин сайд О.Оч нь хоёр улсын өнөөгийн ойр дотно харилцааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд О.Оч хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нидерландын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Элчин сайд О.Оч Нидерландын Цог Жавхлант Ванд Итгэмжлэх жуух бичгээ барилаа   
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй