Шууд

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017-05-19 15:11:43

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабит Барсак болон БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан бүсийн зөвлөх, дэд хурандаа Фрэдэрик Ломм нарыг хүлээн авч уулзлаа.  



Уулзалтаар Монгол, Франц хоёр улсын Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцсэн.



Тэр дундаа тус улсаас Монгол Улсад нисдэг тэрэг нийлүүлэх боломжийн талаар онцлон ярилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 264 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй