Шууд

Интерполын Ази, номхон далайн бүсийн дарга Фанни Күн манай улсад айлчилж байна

2017-05-19 15:20:56

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ази номхон далайн бүсийн дарга, хатагтай Фанни Күн, бүсийн мэргэжилтэн ноён Зикан Ие нарын төлөөлөгчид энэ сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын Интерполын Үндэсний Төв товчоонд ажлын айлчлал хийж байна.



Энэхүү айлчлалынхаа үеэр Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний Төв Товчооны ажлын алба, алба хаагчдын үйл ажиллагаатай танилцах, Интерполын I-24/7 сүлжээний ашиглалтыг шалгах, тус сүлжээг өргөжүүлэх боломжийг судлах, заавар зөвлөгөө өгөх юм.



Мөн 2010 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын төлөөлөгчдийн айлчлалын үеэр өгсөн зааварчилгааны биелэлттэй танилцах, тэргүүн туршлагын талаар мэдээлэл өгөх, туслалцаа дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоог судлах зэргээр үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой байна.


Интерполын Ази, номхон далайн бүсийн дарга Фанни Күн манай улсад айлчилж байна  
Үзсэн: 481 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй