Шууд Chart

Сална гэж хэлэх амархан ч...

2017-05-25 17:00:00

Асуудалгүй гэр бүл, хосууд, амьдрал гэж байдаггүй. Хүний амьдралд том, жижиг гэлтгүй янз бүрийн асуудлууд шил дараалан гарч ирдэг. Үүнээс болж харилцан ойлголцохгүй, тэвчээргүй зангаасаа болж сав л хийвэл "салах тухай" сэдвийг хөндөж ярьдаг. Хэдийгээр "сална" гэсэн үгийг амныхаа зоргоор хэлэхэд амархан ч санааны зоргоор болчихдог зүйл биш юм. Иймд энэ үгийг хэлэхээсээ өмнө нухацтай бодох хэрэгтэй.

- Эхний ээлжинд зүрх сэтгэлээ сонс.

- Үнэхээр салмаар байгаа эсэхээ өөрөөсөө асуу.

- Харилцан бие биенийхээ хэлж ярихыг нь сонсох.

- Хэргийн учир нь чамд аль эсвэл түүнд байгаа эсэхийг олж мэдэх.

- Салах шийдвэрийг өөреө эхэлж гаргасан бол эргээд түүндээ харамсдаггүй байх хэрэгтэй. Учир нь хожмын нэг өдөр шаналж зовох үе ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Хэрэв та хүүхэдтэй бол илүү нухацтай маш олон талаас нь бодож үзээрэй. Хүүхдийн тань сэтгэл зүйд хүндээр тусахаас эхлээд өчнөөн олон асуудал гарах болно.

- Салахад хэзээ ч оройтохгүй. Хэн хэндээ боломж өгч дахиад нэг үзээд алдахад юу нь буруу байхав. Тэгээд үнэхээр нэмэргүй бол хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй юм.

- Хэсэг хугацаанд бие биенээсээ хол нэг хэсэгтээ тусдаа байгаад үз. Тэгэхэд бие биенээ үгүйлж, байж сууж чадахгүй байвал бүх зүйл тодорхой гэсэн үг. Учир нь хэзээ ч салж чадахгүй юм байна гэдгээ ухаарч мэдрэх болно.

- Хэрэв саллаа гэж бодоход ирээдүйд бүх зүйл чинь сайхан байж, аз жаргалтай амьдарч чадах эсэхээ нэг төсөөлөөд үзээрэй. Чадах юм шиг байна гэхээсээ илүүтэй бат итгэлтэй байгаагаа мэдэж, мэдрэх нь чухал юм шүү.


Сална гэж хэлэх амархан ч...  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй