Шууд Chart

Хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь хөгжүүлээрэй

2017-05-26 16:07:06

Хүүхдийн оюун ухааныг сургуулийн өмнөх наснаас нь эхэлж хөгжүүлэх хэрэгтэйг  олон улсын эрдэмтэд, сэтгэл зүйчид зөвлөж байна. Хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсролд анхаарал хандуулаагүйгээс үүдэн Их Британи улсад л гэхэд жил бүр 130 мянган хүүхэд үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцорч байгааг Лондоны их сургуулийн судалгаагаар тогтоожээ. Судалгааг хийсэн эрдэмтэд хүүхдийн оюун ухааны хөгжил хамгийн эрчимтэй явагддаг сургуулийн өмнөх насыг үр бүтээлтэй ашиглахыг эцэг, эхчүүдэд уриалж байна.

Лондоны их сургуулийн Хүүхдийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн энэ судалгааг “Сейв де Чилдрен” ашгийн бус байгууллага санхүүжүүлсэн юм. Судалгааны тайлангаас үзэхэд 1-3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад хоёр дахин илүү хурдтайгаар шинэ мэдээллийг боловсруулж, хадгалдаг байна. Энэ наснаас нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлээгүй тохиолдолд, дунд сургуульд ороод хүүхэд үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцрох үзэгдэл түгээмэл ажиглагддаг байна. Үүгээр зогсохгүй хүүхдийнхээ оюун ухааны хөгжилд багаас нь анхаараагүй тохиолдолд тухайн хүүхдийн бие махбодийн төдийгүй сэтгэх чадвар, танин мэдэхүйн хөгжил удаашрах аюултайг судлаачид анхааруулжээ.

Өнгөрсөн жилд Англид бага сургуульд орсон 130 мянга орчим хүүхдийн хэл ярианы хөгжил зохих түвшнээс хоцорсон байсныг судлаачид хэлж байна. Энэ нь тус улсын сургуульд орох насны 6 хүүхэд тутмын нэг нь хэл ярианы хөгжлөөр дутмаг байгаа гэсэн үг юм. Иймээс хүүхдийн оюун ухааны хөгжилд бага наснаас нь анхаарах, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг сайжруулах арга алхмыг Их Британийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн ажээ.


Хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь хөгжүүлээрэй  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй