Шууд Chart

Цахар аман аялгаар сүүлийн үед их түргэн ярих хандлагатай болж байна

2017-06-16 15:37:43

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлгийн “Нутгийн аялгуу” цуврал “Цахар аман аялга” сэдвээр үргэлжилж байна. Нэвтрүүлэгт Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сүнд баруун хошууны нутгийн яруу найрагч Б.Тогтомж, Шилийн гол аймгийн Хөвөөт шар аймгаар нутагтай, "Улаанбаатар" дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан С.Цоморлиг нарыг урьж, ярилцлаа.

Яруу найрагч Б.Тогтомж

"Улаанбаатар" дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан С.Цоморлиг

Нийтэлсэн: Б.Янжинлхам

Цахар аман аялгаар сүүлийн үед их түргэн ярих хандлагатай болж байна   
Үзсэн: 2641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [108.92.149.xxx] 2017-06-16 22:32
UB iin erliiz jingeruudees bolj hel evderch bna.
Зочин [66.181.178.xxx] 2017-06-16 18:07
Охид хүүхнүүд, залуучууд барга аялагаар ж, з үсгүүдийг хольж хэлж байгаа. Хэлээ хазаад байгаа юмуу хаашаа юм. Энэнд шууд дуурайхаас илүүтэй орчуулгын кино, ном зохиол, гэр бүлийн хүмүүжил төлөвшил багагүй нөлөөтэй байгаа байх аа. Хүүхдээ эрхлүүлээд зориуд шулга, пайтан хэлээр ярьж буруу үлгэр үзүүлдэг. Ярьж хэлдэг үндэстэн нь байхад хэл мөхөх гэж үгүй. Гол нь бидний хэлний үгийн сан, хэлний зүйд даяарчлалаас хамаарсан өөрчлөлт гажиг орох явдал бий. Үүнийг хорих нь хаашаа юм. Зөв жишиг тогтоох чухал. Гэхдээ төрийн хэлний зөвлөл, монгол хэлний зүйн толиос илүүтэй иргэдийн өөрсдийнх нь төлөвшил боловсрол, үндэстний сэтгэлгээний чадавх тэрчлэн амьдрах чадавхиас ихэнхдээ хамаарах юм шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр монгол хэлийг олон нийтэд сурталчлахдаа бидний хэрэглэж заншсан буруу жишиг их саад болж байна. Хүмүүсийн амбийцаас хамаарсан их муухай жишиг. Монгол хэл ярихаар Галсан гуай гараад ирдэг. Эсвэл Лхагвасүрэн. Хүмүүс эднийг хараад дотор нь муухай оргидог болоод байна шүү дээ.
Зочин [66.181.178.xxx] 2017-06-16 18:12
Эх хэлийг баялаг, утга төгөлдөр, яруу гэдгийг нь таниулж сурталчилж тэрчлэн мөн жишиг тогтоож байдаг унших бичиг, ном сурах бичгүүдэд, шүлэг яруу найрагт ердөө энэ хэдийн зохиол л зонхилчихдог. Үхчихээс нь өмнө гээд л төр тэднийгээ эрхлүүлээд шагналаар дараад байдаг. Боловсролын програмд бүтээлийг нь чихээд байдаг. Хүмүүс энэ бүгдээс залхахдаа хамтад нь бас уран зохиолоос залхчихаж байна. Социалист нийгэмд үзэл суртлын тээг байсан ч гэлээ бас утга ач холбогдлын нарийн цензур байсан. Сул тал ч байсан. Давуу тал ч байсан. Эх хэлний уянгалаг байдал мастеруудын бүтээлээр дамжин амилж байсан. Хадгалагдаж байсан. Тэд бас шүүмжилж чаддаг байв. Тэрчлэн гоо зүйн хэм хэмжээг бариулж чадаж байв. Өнөөдөр шүүмж алга. Гоо зүй бол бүр ч гамшигт өртсөн. Дуртай бүхэн дууны шүлэг бичиж байна.
Зочин [66.181.178.xxx] 2017-06-16 18:21
Энэ муухай жишиг 90-ээд оноос тогтсон. Улс төрөөр улласан уран зохиолын нөхдүүд хоорондоо өрсөлдөн боловсролын програмд сул бүтээлүүдээ чихдэг моод тэндээс эхэлсэн. Б.Лхагвасүрэнгийн гоо зүйн хувьд бараан бүтээлүүд, О.Дашбалбарын учир зүй, найруулгын хувьд илтэд алдаатай шүлэг, Бадарч, Цоодол нарын гоо зүйгээр уналттай, хагас үзэл сурталжсан улигласан бүтээлүүд цутгаж байв. Нэрнээсээ л гэхэд ойлгожтой. Адуу, Тэмээ, Сааргай, Харамчийнхан гэх мэт. Үүнд нь ядаж байхад Болор цом гэж илтэд бохир зорилготой тэмцээн ташуур болж байв. Дээрээс нь ямар ч бэлтгэлгүй уншигчдын ертөнцөд модернизмыг тодорхой танилцуулгагүй цутгачихсан. Энэ нь уран зохиоолоос гадна нийгмийн сэтгэлгээнд шууд буруугаар нөлөөлсөн. "Цусаа хана руу цацаад" таашаал авах тухай ямар ч ойлголт, мэдрэмж нийгмийн сэтгэлгээнд байхгүй байлаа шүү дээ. Манайх чинь 200-500 жилийн түүхтэй барууны ертөнц биш шүү дээ. 90-ээд он гэхэд массаараа юу ч мэдэхгүй нүүдэлчид хэвээрээ байсан. Улаанбаатарт л жаахан иргэншил байсан.

Бидэнтэй нэгдээрэй