Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгоорой...

2017-07-10 10:16:02

Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу "Хурд" хорооллын урд зогсоол, МХҮАҮТ-ын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэнэ.



Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл "Рейлбус" 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилэх бөгөөд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “III, IV хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

Тусгай зөвшөөрөлгүй автомашинууд "Дүнжингарав", "Мишээл экспо" төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо #чиглэлд 15 автобус, Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгоорой...  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [66.181.161.xxx] 2018-07-11 09:31
Buh awtobus unegui ywah yumuu

Бидэнтэй нэгдээрэй