Шууд Chart

Шведээр аялцгаая: Стокгольмын "Jumbo Stay Arlanda"

2017-07-15 12:25:10

Энэ бол тус хотын нисэх буудлын дүүрэгт орших Боинг-747 нисэх онгоц бүхий байгууламж. Мэдээж ашиглалтаас гараад удаж байгаа хуучны загвар л даа. Харин дотор талд нь голоод байх юм алга. "Jumbo Stay Arlanda"-д 2008 оноос ашиглагдаж байгаа энэхүү "онгоц" нь 27 өрөөтэй, нийт 79 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой гэнэ. Агааржуулалтын тохиргоо, цахилгааны эх үүсвэр бүрэн хангагдсан, бүх өрөөндөө гурван ортой, шүршүүртэй.

Өглөөний цай, зууш өрөөндөө захиалчихна. Халуун хоол нь амттай. Мөн өөрсдийн авч очсон хоол хүнсээ халаагаад боловсруулаад ч идэж болох юм байна лээ. Буудлын нээлт нь 2009 оны нэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд эзэн нь Оскар Диес.

Харин онгоцны тухайд зарим нэгэн сонирхолтой мэдээллиийг хүргэхэд, 1976 онд энэ онгоц анх Сингапур Эйрлайны эзэмшилд анхны нислэгээ хийжээ. Дараа нь Pan American-д худалдагдсан бөгөөд "Clipper Belle of the Sky" гэсэн хочтойгоор Air Club International, Transjet, Northeast Airlines, Jet Midwest Inc, Tower Air, Nationair, Cathay Pacific, Garuda Indonesia зэрэг компанид хүчин зүтгэж байсан. Энэхүү буудлыг энэ нутагт амьдарч байгаа монголчууд бол андахгүй л байх. Арланда руу явах замд харагдаж байдаг. Захиалга өгөөд нэг буудаллаад үзэхгүй юу даа ... Сайхан аялаарай, романчиклаарай.

Нийтэлсэн: Р.Слава

Шведээр аялцгаая: Стокгольмын "Jumbo Stay Arlanda"  
Үзсэн: 2970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
saruul [49.0.140.xxx] 2017-08-17 08:59
saixan yum bn o neg odor ochij vzne de
Зулаа [202.179.25.xxx] 2017-08-06 15:20
Сайхан юмаа. Нэг өдөр л очино доо! ;-)
Би [183.177.98.xxx] 2017-07-24 15:21
сайхан
Би [183.177.98.xxx] 2017-07-24 15:20
тансаг

Бидэнтэй нэгдээрэй