Шууд Chart

"Алтан гадас" одонг гардууллаа

2017-07-16 14:23:58

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гаргасан зарлигийн дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон медалиар шагнасан.

Үүний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Л.Зэндмаа, “Хүннү капитал” компанийн захирал Б.Ганбаатар нарт “Алтан гадас” одонг гардууллаа. Энэ үеэр хотын дарга “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан иргэдэд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэв.

 


"Алтан гадас" одонг гардууллаа  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй