Шууд

Аяллын явцад хүнсээ хадгалах энгийн аргууд

2017-07-16 15:56:23

Аяны хоол хүнс илчлэг тэжээллэг чанар сайтай боловч овор хэмжээ багатай, амархан муудахааргүй, лаазалсан бүтээгдэхүүнүүд байх нь тохиромжтой. Гэвч дэвшилтэт шинэ технологийн ачаар аялалд тохиромжтой хөргөгч бий болсон тул аялах хоногийн тоо савны багтаамжнаас хамаарч шинэхэн хоол хүнсээ санаснаараа хэрэглэх боломжтой болжээ.

Аяны хөргөгч нь автомашины 12 вольт бүхий цахилгааны эх үүсвэрт тулгуурлан ажиллах горимтой бөгөөд багтаамжийн хувьд 30-60 литр хэмжээтэй байдаг. Хэрвээ танд аяны хөргөгч байхгүй тохиолдолд хоол хүнсээ хэрхэн хадгалах талаар бяцхан зөвлөмж хүргэе.

Махыг ихэвчлэн шуузлах маягаар авч явах нь тохиромжтой. Шаардлагатай үед нойтон махыг 2-3 хоног цаасан хайрцагт хийж, нарнаас хол байлган хэрэглэж болно. Мах хурдан мууддаг учир аялах хугацаандаа тухайн орон нутгаасаа бага багаар авч хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин гоймонг аль болох агаар салхи орохооргүй битүү саванд хадгалах хэрэгтэй бол хүнсний ногоог агаар салхи нэвтрэхээр торон уутанд хийх хэрэгтэй.
 
Учир нь олон хоногоор гялгар уут болон битүү хайрцагт хийснээс болж хүнсний ногоо зөөлөрч, витаминлаг чанараа алдахад хүргэдэг. Өргөст  хэмх бусад нарийн ногоог бодвол хадгалахад хялбар байдаг болохоор аялалд хэрэгтэй хүнсний тоонд орно. Өргөст хэмхээ сонгохдоо аль болох зөөлрөөгүй, хатуугаас нь сонгох хэрэгтэй. Аялалд авч гарах бүтээгдэхүүнээ ихэвчлэн цаасан уутанд хийх нь тохиромжтой байдаг.

Аяллын явцад хүнсээ хадгалах энгийн аргууд  
Үзсэн: 295 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй