Шууд Chart

Нас нэмэхийн хэрээр ухаан сууж, нүүр царай төдийгүй сэтгэл зүрхэнд үрчлээ тогтжээ

2017-07-16 16:48:50

Стив Жобсын хүний ертөнцөөс явах өдрүүд амаргүй байжээ. Тэр хорт хавдартай тэмцэж, өвдөж шаналж байсан гэдэг. Жобс хэвтэрт байхдаа эхнэртээ сүүлчийн захидлаа бичжээ. Энэ захидал гар бичмэлээр гэр бүлийнхэнд нь хадгалагдан үлдсэн байна. Тэрээр захидалдаа маш цөөн үгээр бүх амьдралаа хүүрнэсэн бөгөөд түүний бичсэн мөр мөрөөс аугаа хайр мэдрэгдэх ажээ. Ингээд эрхэм уншигч та бүхэнд Стив Жобсын эхнэртээ бичсэн захидлыг орчуулан хүргэж байна.

Эхнэрт

Хорин жилийн өмнө бидэн хоёр бие биенээ тийм ч сайн мэддэггүй байлаа. Харин тэр үед бид өөр өрсдийнхөө сэтгэл зүрхэндээ үнэнч явж. Би чамайг анх хараад л дурласан. Аванид хурим хийж байхад гадаа цас орж байсныг санаж байна уу. Сар өдрүүд урсан өнгөрч, үр хүүхэдтэй ч боллоо. Бидний амьдралд сайн сайхан цаг ч байлаа, хүнд бэрх үе ч байлаа. Харин цөвүүн муу цаг хугацаа байсангүй ээ. Бид хоёрын харилцан хүндлэл, бие биенээ гэсэн хайр цаг хугацааны эргүүлэг дунд өсөж томорсоор байсан. Хоёулаа олон зүйлийг хамтдаа туулж, олон зүйлийг хамтдаа амсаж ирлээ. Тэгээд одоо, бид хоёр хорин жилийн тэртээ хамтдаа хөл нийлүүлэн алхаж эхэлсэн газартаа эргэн ирсэн байна. Нас нэмэхийн хэрээр ухаан сууж, нүүр царай төдийгүй сэтгэл зүрхэнд хүртэл үрчлээ тогтсон байна. Бидний амьдралд баяр жаргал, зовлон зүдгүүр, нууцхан явдал, гайхалтай явдал олон байсан. Маш их үйл явдлыг хамтдаа туулж ирсэн болоод л одоо ийн энэ цаг мөчид ч хамтдаа байгаа шүү дээ. Би одоо ч гэсэн чамд галзуу дурласан хэвээрээ байна.


Нас нэмэхийн хэрээр ухаан сууж, нүүр царай төдийгүй сэтгэл зүрхэнд үрчлээ тогтжээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй