Шууд

ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

2017-07-16 20:32:43

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.


ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ  
Үзсэн: 379 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.229.121.xxx] 2017-07-16 22:51
Ганц энэ удаа ч биш хойшид цаг агаарын дулаарал ихсэх нь тодорхой тул бэлтгэл ажлыг ул суурьтай хангах хэрэгтэй юм. Гал унтраахад оролцож байгаа бүх хүмүүст амь насаа хайрлаж болгоомжтой байгаарай гэж захих байна. Оруулсан бороо туслах болтугай

Бидэнтэй нэгдээрэй