Шууд

Түймэр унтраахад дэмжлэг үзүүлж, хандив өргөсөөр байна

2017-07-17 10:45:02

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Тухайлбал, өнөөдөр ТЭЦ4” ТӨХК-ийн ажилтнууд санаачлан цалингаасаа цуглуулсан 40 сая 760 мянган төгрөгийн хандивийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. “ТЭЦ 4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон юм.

Мөн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг долоо хоногийн хугацаанд цуглуулсан байна.

Түүнчлэн Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 25 сая төгрөг, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК 10 сая төгрөгийг хандивлав.

Үүнээс гадна Стандарт хэмжилзүйн газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хамт олон болон тус дүүргийн 16-р хорооны хэсгийн ахлагчдын бүрэлдэхүүн, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техник спортын төв, Монгол өмгөөлөгч ХХН, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо, Хан- “Орчлон” сургуулийн төгсөгчид, “Е март” худалдааны төв, “Тайж” групп, , “Само макс”, “Бест шүес”, “Тайгын шим”, “Дай-Иич”, “Вүүд Ворк”, “Арвайн соёолж”, “Энто”,  “Жем хужирт”, “PSC”, “Бьюроу Веритас Инспекшэнь Тес Тин Монголиа”, “Их орд”, “Дата хаус центр” “Далай ээж, Зоргол хайрхан”, “Бест ноолиж” ХХКомпаниуд болон  хувь хүмүүс бэлэн мөнгө, цэвэр ус, хоол хүнсний бүтээгдэхүүн, багаж, тоног  төхөөрөмж, ажлын гутал хувцас, усны сав, явуулын эмийн сан, амны хаалт зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив тусламжийг өгсөөр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Түймэр унтраахад дэмжлэг үзүүлж, хандив өргөсөөр байна  
Үзсэн: 227 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.195.xxx] 2017-07-17 22:12
Орон нутгийн түймэртэй тэмцэх чадавхийг сайжруулах ёстой.Агаарын дулаан 3 жил өсөх тухай ЦУОШГ мэдээлсэн.Үүгээр дуусахгүй нь ойлгомжтой.Зун өвөл болхоор дарга нар мартчихдаг юм даа.
Зочин [103.26.195.xxx] 2017-07-17 22:08
Зарцуулалтанд хяналт сайн тавьж зохистой ашиглах ёстой.Олон түмэн дандаа хандив өгөөд байх боломж бий юу.

Бидэнтэй нэгдээрэй