Шууд Chart

Өндөр тодролын HD форматын тоног төхөөрөмжийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2017-07-18 17:21:13

 Нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр

 

Нээлттэй тендер шалгаруулалтын нэр:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН СТУДИ 600, СТУДИ 150-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨНДӨР ТОДРОЛЫН HD ФОРМАТАД ШИЛЖҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЭХ  нээлттэй тендерт урьж байна.

Сонгон шалгаруулалт:  №  MNB-2017/VII 2.3.1-1

Оролцохыг хүссэн ААН, албан байгууллагууд дараах материалыг заавал бүрдүүлэн ирүүлнэ.

  1. Ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл
  • Сүүлийн 3 жил ижил төстэй бараа материал нийлүүлсэн гэрээний акт
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил тутмын борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй  байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон хөрөнгийн баталгаа, авах зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  1. Санхүүгийн тайлан /сүүлийн 3 жил аудитаар баталгаажуулсан/

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоног хүчинтэй байна.

Тендерийн баталгааны үнэ 55,000,000 төгрөг /Тавин таван сая / байна.

Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Харилцах утас: +(976)-(11)-327944-2178,

                        +(976)-(11)-70117004-2178,

            Факс:    +(976)-(11)-326738,

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам 3, МҮОНРТ-ийн байр

Цахим хаяг: www.tender.gov.m

                     www.mnb.mn

                     www.pcsp.gov.mn

Тендерийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2017/08/21-ны өдрийн 11 цаг 00 минут

Тендер нээх цаг: 2017/08/21-ны 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд нээнэ.

Заасан хугацаанаас хоцорсон болон эсвэл битүүмжлээгүй ирүүлсэн материалыг санал ирүүлээгүйд тооцно.

Тендерийн баримт бичгийг худалдан авах үнийг Төрийн банкан дахь  МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд  тушааж авна уу.

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 50,000 төгрөг                               

Нийтэлсэн: MNB тендер

Өндөр тодролын HD форматын тоног төхөөрөмжийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй