Шууд Chart

Универсиад 2017 наадмын таних тэмдэг

2017-07-28 18:05:52

Хятадын Тайваны Тайпэй хотноо зохион байгуулагдах Дэлхийн оюутан залуучуудын спортын Универсиад XXIX зуны их наадмын таних тэмдэг нь Хятад “北” (Тайпэй ба хойд) ханзыг UNIVERSIADE (Универсиад), UNITED (Нэгдсэн), UNIVERSITY (Их сургууль ба оюутан) зэрэг үсгүүдийг төлөөлүүлэн Олон улсын оюутны спортын холбооны “U” хэлбэрийн таних тэмдэгийн дүрстэй хослуулан залуучуудын хүсэл тэмүүлэл, эрч хүчийг бэлэгдэн хязгааргүй итгэл найдвар, эерэг хандлагыг харуулсан юм. Тайпэйгийн Универсиадын таних тэмдэг нь өөдөө өргөн тэмүүлсэн, цоглог хэмнэлтэй туузан дурстэй бөгөөд Тайпэй хотын бадрангуй хөгжил цэцэглэлт, зогсолтгүй эргэлдэх инновацийн шийдэл санааг шингээжээ.

Таних тэмдэгийн доод хэсэгт "Тайпэй-2017" зуны 29 дүгээр Универсиад наадам гэсэн бичээс бий. Спорт нь үндэс угсаа, арьс өнгө, хүйсийг ялгаварладаггүй. Олон улсын оюутны спортын холбооны билэгдэл болсон дараалсан таван ширхэг таван хошуу билэгдэл нь олимпийн наадмын таван цагирагтай нэгэн адил утга санааг илэрхийлж наадмынхаа таних тэмдэгтэй хамт хослон оржээ. Энэхүү таван хошууны хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн дүрслэл нь Европ, Ази, Африк, Австрали ба далайн орнууд, Америк тивийг илтгэн харуулсан. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг оюутан тамирчид хуран цугларч, шударгаар өрсөлдөн, хүч чадлаа сорьж, өөрсдийнхөө ур чадварыг гайхуулахаар нэг дор цугларсаныг бас бэлэгдэн дүрсэлжээ. 

Тайвань нь онцгой арлын орон бөгөөд нийслэл Тайпэй хот нь тус улсын соёлтой танилцах хамгийн гайхалтай газар юм. "Тайпэй-2017" оны Зуны Универсиад наадам нь Тайваныг дэлхийн анхаарлын төвд байлгах, дэлхий нийтийг Тайвань руу татах, цаашлаад Тайванийг дэлхий даяар санан дурсуулах боломж нөхцлийг бүрдүүлэх юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад 2017 наадмын таних тэмдэг  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй