Шууд Chart

БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, радио телевизийн уран бүтээлчид МҮОНРТ-д саатлаа

2017-09-07 11:47:37

МҮОНРТ болон Хятадын олон улсын радиогийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, радио, телевизийн удирдах ерөнхий газрын удирдлага болон Хятадын олон улсын радио, “Ухаарч амьдрах хорвоо” киноны уран бүтээлчид өнөөдөр МҮОНРТ-ийн байранд хүрэлцэн ирж, удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц үг хэлж нээсэн юм. Үүнд МҮОНР-ийн захирал Б.Баярсйхан, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэлээ, Үндэсний телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Гандиймаа, “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл, уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, үндэсний зөвлөлийн гишүүн С.Мягмар болон бусад уран бүтээлчид оролцов. 

БНХАУ-ын талаас Хятадын хэвлэл мэдээлэл, радио, телевиз, киноны удирдах ерөнхий газрын телевиз драмын захиралын орлогч Ян Жөн, Хятадын олон улсын радиогийн кино орчуулах төвийн дарга Хү Мү, Хятадын хэвлэл мэдээлэл, радио, телевиз, киноны удирдах ерөнхий газрын олон улсын хамтын ажиллагааны газрын олон улсын төслийн хэлтсийн дэд дарга Жан Мин, Хятадын хэвлэл мэдээлэл, радио, телевизийн удирдах газрын олон улсын хамтын ажиллагааны олон улсын хөтөлбөрийн хэлтсийн менежер Жан Вэн Чөн нар хүрэлцэн ирсэн юм.

Харин “Ухаарч амьдрах хорвоо” уран сайхны киноны гол дүр  Бао Жамин, Шя Шяо Чан буюу Хятадын алдарт дуучин, жүжигчин ХюГэ, Яни нартай хийх уулзалт  “Студи 600”-д 14:00 цагаас болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, радио телевизийн уран бүтээлчид МҮОНРТ-д саатлаа  
Үзсэн: 266 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй