Шууд Chart

МҮОНРТ-д маркетингийн менежер шалгаруулж ажилд авна

2017-09-07 16:44:04

Нэг. Монголын Үндэсний Радио Телевизэд маркетингийн менежер шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийж байсан, телевизэд ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
  • 1 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 11 325802

Цахим хуудас: www.mnb.mn


МҮОНРТ-д маркетингийн менежер шалгаруулж ажилд авна  
Үзсэн: 322 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй