Шууд Chart

Б.Янжинлхам

МҮОНР-гийн редактор


Ш.Баттөгс: Этгээд үг хэллэгийг эерүүлж, зөөлрүүлж ярих нь харилцааны эерэг хандлагыг төрүүлдэг

2017-09-08 11:10:58

Монголын радиогийн "Өсөхөөс сурсан үндэсний хэл" нэвтрүүлэг. Энэ удаа "Жаргон буюу Этгээд үг хэллэг" сэдвээр МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Үгийн сангийн судлалын багш, дэд профессор Ш.Баттөгстэй ярилцлаа.

МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Үгийн сангийн судлалын багш, дэд профессор Ш.Баттөгс:


-    Хэвлэл мэдээллийн ажилтаны хэлний боловсрол нимгэн учраас алдаатай, найруулга муутай дээрээс нь бараг этгээд үг хэллэг хэрэглэчихсэн байхад л нийт хүүхэд залуучууд шууд утгаар нь хүлээгээд авна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн ажилтанууд үүн дээр их хариуцлагатай байх ёстой юм л даа.

-    Манай телевиз, радиогийн зарим нэг нэвтрүүлэгч, хөтлөгч нарын хэл ярианд их гарч байгаа, хэлэгдэж яригдаж байгаа нэр томьёог зөөлрүүлж ярих, хэвших шаардлага их байна. Тухайлбал өвчтөн гэхийн оронд эмчлүүлэгч, хоригдол гэхийн оронд хүмүүжигч гээд, тахир дутуу иргэд гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд ярьвал илүү эерэг хандлага төрүүлнэ.

Нийтэлсэн: Б.Янжинлхам

Ш.Баттөгс: Этгээд үг хэллэгийг эерүүлж, зөөлрүүлж ярих нь харилцааны эерэг хандлагыг төрүүлдэг  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй