Шууд Chart

МҮОНТ-ийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2017-09-09 12:05:07

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулж, МҮОНТ үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  

Арга хэмжээ тус телевизийн байрнаас 17:00 цагт эхэлсэн бөгөөд 50 жилийн цаг хугацааны аялалдаа “Замд гарахад бэлэн үү?”  нэвтрүүлэгт ЗЦА-ны төлөөлөл,”Аюулгүйн тойрог, Жолооны ард” нэвтрүүлгийн зочин, хөтлөгчөөр ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, Монголын Чопперчидын Холбооны тэргүүн н.Сүхээ тэргүүтэй чопперчдын баг хамт гарсан юм.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд МҮОНТ-ийн үзэсгэлэн болсноос гадна тус асраас спортын нэвтрүүлгийн албаны сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай телевизийн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг тайлбарлав.

Мөн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн тус нээлттэй өдөрлөгөөр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, шинжлэх ухаан танин мэдэхүйн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж,  ойн баярт зориулсан задгай талбайн шоугаар өндөрлөсөн юм.

Сонирхуулахад олон нийтийн телевиз гэдэг утгаараа сагсан бөмбөгийн тэмцээнд үзэгчидээс баг тус бүр нэг хүн сонгон хамт тоглосон нь улам хөгжилтэй, өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм.

Ийнхүү уншигч танаа дараах фото сурвалжлагыг хүргэе. 

 

 

























































































Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНТ-ийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо  
Үзсэн: 625 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй