Шууд Chart

БНХАУ: Бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хориглоно

2017-09-11 17:20:18

БНХАУ агаарын бохирдолтыг бууруулах зорилгоор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины үйлдвэрлэл, худалдааг хориглохоор төлөвлөж байна. Дэлхийн автомашины зах зээлд гол тоглогч тус улс бензин болон дизель түлшээр ажилладаг суудлын болон ачааны автомашин үйлдвэрлэх, худалдаалахыг хориглохоор судалгааны ажил эхлүүлсэн байгаа аж.

БНХАУ-ын аж үйлдвэрийн дэд сайд ийм хориг тавих боломжтой эсэхийг тал бүрээс нь судлахаар судалгааны ажил эхлүүлсэн, одоогоор энэ хоригийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хараахан шийдэлд хүрээгүй гэдэг тайлбар өгчээ. Хятадын засгийн газар энэ хоригийг хэрэгжүүлбэл улсынх нь автомашины аж үйлдвэрлэлийн хөгжилд бодит өөрчлөлт гарна гэж харж байна. Хятад улс нь өнгөрсөн онд 28 сая автомашин үйлдвэрлэж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэгийг хангасан аж. Их Британи, Франц зэрэг орнууд 2040 он гэхэд дизель түлш болон бензинээр ажилладаг автомашин шинээр үйлдвэрлэхгүй байхаар шийдвэрлээд байна. Эдгээр орнууд мөн л агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгаруул алтыг бууруулах үүднээс ийм шийдэлд хүрээд байгаа юм.

Хятадын автомашин үйлдвэрлэгч зарим компаниуд автомашины шинэ загварууд нь 2019 оноос эхлээд цахилгаан хөдөлгүүртэй болно гэж өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдсэн юм. Мөн 2025 он гэхэд 1сая цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгч "Рено Ниссан", "Форд", "Женерал Моторс" зэрэг компаниуд тус улсад цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна. БНХАУ 2025 он гэхэд автомашины худалдааныхаа тавны нэгийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин болгон өөрчлөх зорилт тавьж байгаа бөгөөд хэрвээ бензин болон дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хоригловол Хятадын газрын тосны эрэлтийг бууруулах эрсдэл давхар үүсэх юм. БНХАУ нь одоогоор газрын тосны хэрэглээгээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигддэг байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: Бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хориглоно   
Үзсэн: 268 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй