Шууд Chart

Д.Нямсүрэн агсны хөшөөнд цэцэг өргөв

2017-09-12 09:30:23

Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их яруу найрагч” хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ой энэ онд тохиож байна.

Иймд өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Чулуунхороот сум УБТЗ-ын "Эрээнцав" өртөөнд МЗЭ, "Нямсүрэн" сан, түүний гэр бүл, эрхэм хүмүүний нэрэмжит Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургууль, их найрагч, дотны нөхөд нь хамтран хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Мөн утга зохиолын өдрүүдийн нээлтийг зохион байгууллаа.

Байгаа хэрнээ үгүй мэт хүмүүн байхад байхгүй атлаа мэнд мэт хүмүүс бас байх хэмээсэн үг бий. Энэ л өгүүлбэл Д.Нямсүрэн агсан шиг нэгэнд зохиолтой буюу.

 

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нямсүрэн агсны хөшөөнд цэцэг өргөв  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй