Шууд Chart

БНАСАУ: Пхеньяны эсрэг дахин хориг тогтоовол АНУ-ыг маш хүчтэй хариу арга хэмжээ хүлээж байгаа

2017-09-12 09:52:55

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинээр хориг тогтоох тохиолдолд АНУ-ыг тааж баршгүй, маш хүчтэй хариу арга хэмжээ хүлээж байна гэж Умард Солонгосын Гадаад яам мэдэгдлээ. “Америкийг урьд хожид байгаагүй, маш хүчтэй, шат дараалсан хариу арга хэмжээ хүлээж байна” гэж Умардын Цахилгаан мэдээний төв агентлаг гадаад яамны мэдэгдлээс иш татан уламжлав.

БНАСАУ-ын Гадаад яамны мэдэгдэлд “АНУ БНАСАУ-тай улс төрийн, эдийн засгийн, цэргийн сөргөлдөөн хийгээд бүтэхгүй гэдгээ ухамсарлах ёстой. Бид анхааруулж байгаа. Тэд магадгүй газрын хөрснөөс арчигдана” гэж өгүүлжээ. АНУ цөмийн туршилт хийснийх нь төлөө БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг улам чангатгах тогтоолын төсөл боловсруулж, Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

АНУ тогтоолынхоо төслийг өнгөрсөн долоо хоногт Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд тараан танилцуулсан. Энэ тогтоолд Умард Солонгост газрын тос, мөн газрын тосыг боловсруулснаар гаргаж авдаг бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хориглох, БНАСАУ-аас оёмол бүтээгдэхүүний импортыг хориглохоор тусгасан байна.

Аюулгүйн зөвлөл тогтоолыг батлах тохиолдолд БНАСАУ нэг ёсондоо бүрэн хэмжээний бүслэлтэд орж, ингэснээр тус улсын ард иргэд энэ хориг арга хэмжээний гол бай болно гэж хэд хэдэн улс үүний дотор ОХУ үзэж байгаа юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр хоногийн өмнө хийсэн мэдэгдэлдээ “Баримт бичиг дээр ажиллаж байгаа. Ямар агуулгатай байх талаар одоогоор ярихад арай эрт байна” гэсэн юм. Оросын сайдын хэлснээр БНАСАУ-ын эрх баригчдад шахалт үзүүлэхийн хажуугаар хямралыг дипломат арга барилаар зохицуулах тал дээр чармайх ёстой аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ: Пхеньяны эсрэг дахин хориг тогтоовол АНУ-ыг маш хүчтэй хариу арга хэмжээ хүлээж байгаа   
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.195.xxx] 2017-09-12 19:20
Bas l saihan bulterch bna shuu
зочин [59.153.113.xxx] 2017-09-12 19:15
USA илүү байхгүй юү.
зочин [122.201.24.xxx] 2017-09-12 17:00
Олон юм хуцаж байгаад Америкт алуулав
Зочин [202.9.40.xxx] 2017-09-12 16:49
Ким Чен У-ард түмнийхээ амьдралыг хараасай.Өвөө Кимийн бодлогыг ухаараасай даа.АНУ-ыг яаж барж идэх вэ дээ.

Бидэнтэй нэгдээрэй