Шууд Chart

Өмнөд Солонгос нутаг дэвсгэртээ АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахгүй

2017-09-12 11:10:00

Өмнөд Солонгосын засаг захиргаа өөрийн нутагтаа АНУ-ын цөмийн зэвсэг байрлуулах боломжийг огт авч үзээгүй гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч мэдэгдлээ. “Сөүл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох зарчимд үнэнч хэвээр байгаа тул Өмнөд Солонгосын удирдагчид улс орондоо АНУ-ын цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг огт хөндөх бодолгүй байна” гэж төлөөлөгч хэллээ.

Түүний хэлснээр Сөүл нутагтаа цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гаргаснаар энэ нь Зүүн хойд Азийн бүс нутагт цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд хүргэж болох аюултай юм байна. Төлөөлөгч ийм маягаар АНУ-ын Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гараад байсан Сөүлээс холбогдох хүсэлт тавих тохиолдолд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт тактикийн цөмийн зэвсэг байрлуулж болох юм гэх мэдээлэлд тайлбар хийлээ.

Солонгосын сөрөг хүчний намын 27 гишүүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байрлуулаач гэх хүсэлт бүхий захидал илгээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ сарын 3-ны өдөр БНАСАУ тив алгасагч баллистик пуужинд байрлуулж болохуйц устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн дургуйцлыг төрүүлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ "Вашингтон Пхеньянтай ажил хэрэг хөтөлдөг улс оронтой худалдааны харилцаагаа иж бүрэн таслах боломжийг судалж байна" гэсэн. Сөүл үүний өмнө өөрийн нутагтаа пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын "ТХААД" систем байрлууснаас болж одоо Солонгосын ард иргэд дунд Ерөнхийлөгч Мун Жэ Иныг дэмжих дэмжлэг түүнийг төрийн тэргүүн болсноос хойш анх удаа 70 хувиас доош унаад байгааг судалгааны “Рийлмэтэр” агентлаг уламжиллаа.

“Мун Жэ Ины нэр хүнд 69.1 хувьд хүрсэн нь өнгөрсөн долоо хоногийнхоос 4 хувиар доош буусныг нотолж байна. Ийнхүү 2017 оны 5-р сараас хойш анх удаа Мун Жэ Ины нэр хүнд ийнхүү 70 хувиас доошилж уналаа” гэдгийг агентлаг цохон тэмдэглэж байна.

Ерөнхийлөгчийн нэр хүнд унаад зогсохгүй мөн эрх баригч “Тобуро” намын нэр хүнд бас доошилж, ажиглагчид үүнийг “БНАСАУ цөмийн туршилт хийж, Өмнөд Солонгосын ард иргэд дунд айдас жихүүдэс улам их нэмэгдсэнээс үүдэлтэй” гэж тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгос нутаг дэвсгэртээ АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахгүй  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.22.xxx] 2017-09-13 08:02
тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг дээ, хий дэмий мөнгө хаяж байжээ.энэ АНУ. солонгосын хувьд нэгдэх юм байна.

Бидэнтэй нэгдээрэй