Шууд Chart

VI ээлжийн баталион үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ

2017-09-13 12:27:24

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон өнөөдөр эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авч "Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна" хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэв.

Өдгөө ажиллагааны газар оронд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байна.

21729343_1587940374613819_627171650_n

21729454_1587940377947152_902515645_n


VI ээлжийн баталион үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй