Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “104” төв нээгдэнэ

2017-09-13 12:30:21

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НХХЯ хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлж байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй.

Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж байгаа гэнэ. Тодруулбал, харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгөх бөгөөд тус дугаарт залган такси дуудвал жолооч нь харааны бэрхшээлтэй иргэнийг гэрээс нь авч, очих газарт нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.

Сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна. Уг төв энэ сарын 16-нд нээлтээ хийнэ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “104” төв нээгдэнэ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй