Шууд Chart

Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж ажилд авна

2017-09-13 12:41:30

 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага:

  • Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй,
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, цагийн менежмент сайтай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,

         Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр

         Хүний нөөцийн алба Утас: 325802


Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж ажилд авна  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй