Шууд Chart

Нэг метр урттай хянах самбартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

2017-09-13 15:31:47

БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “Фүчүр Мобилити Корп” компани ирэх 2019 онд нэг метр урттай хянах самбартай цахилгаан хөдөлгүүртэй ухаалаг автомашин үйлдвэрлэн гаргахаар болсон байна. Автомашины салбарт шинээр орж ирэх гэж байгаа ухаалаг автомашиныг бүтээх төсөлд хөрөнгө оруулагчдын зүгээс 200 сая америк долларыг тус компанид хуваарилж өгсөн талаар онцолсон юм. Цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой шинэ загварын автомашинд "Байтон" хэмээх нэрийг өгөөд байгаа.

Компанийн зүгээс мэдээлж байгаагаар ирэх оны өвөл Лас-Вегас хотод болох олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр тус автомашиныг танилцуулахаар төлөвлөж байгаа талаар онцолжээ. Харин автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, цоо шинэ загварын ухаалаг төдийгүй цахилгаан автомашин нь 1,25 метр урттай Эл-Си-Ди хянах самбараар тоноглогдсон тухай онцлоод байгаа юм байна.

Тус ухаалаг хянах самбар нь мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар автомашины жолоодлого, аюулгүйн ажиллагаа гээд бусад бүхий л зүйлийг хянах болох удирдах боломжтой юм байна. Харин тус автомашины хөдөлгүүрийг асаахын тулд түлхүүр шаардлагагүй. Үүний оронд зөвхөн нүүр танигч систем ашиглах хэрэгтэй юм байна. Цахилгаан автомашин нь нэг удаагийн бүрэн цэцэглэлтээрээ 500 км хүртэл зам туулах чадвартай гэжээ. Үүнээс гадна тус автомашиныг үйлдвэрлэгч Хятадын Фүчүр Мобилити Корп компани ирэх 5-6 жилийн хугацаанд өөр шинэ төрлийн цахилгаан автомашин бүтээхээр зорьж байгаа юм.

Тухайлбал, хотын замын хөдөлгөөнд оролцох зориулалтын 7 хүний суудалтай эко машиныг нэрлэж болно. Тус компанийг үүсгэн байгуулагчид өмнө нь Германы Би-Эм-Ви болон Японы Ниссан компанид ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд юм. Анх дэлхийн зах зээлд цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тэсла компанитай өрсөлдөхүйц хүчирхэг компани байгуулах зорилготой байгуулагдсан хэмээн Хятадын Фүчүр Мобилити компанийн зүгээс онцлон мэдээлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг метр урттай хянах самбартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй