Шууд Chart

Харүмафүжи энэ сарын башёд түрүүлэх үү

2017-09-13 15:24:11

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 70 дахь Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдан давж хоёр дахь даваагаа авлаа.

Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Кисенасато нар бэртлийн улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжиж буй тул Харүмафүжи энэ сарын барилдаанд аваргуудаа төлөөлөн ганцаараа барилдаж байгаа билээ.

Монгол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдаж өвдөг шороодон хоёр унаатай боллоо. Тэрүнофүжи энэ сард наймаас доош даваа авбал озэки цолоо алдана.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Сонирхуулахад сүмо сонирхогчид Харүмафүжиг энэ сарын башёд түрүүлэх байх хэмээн итгэл хүлээлгэж байна.

Бусад бөхчүүд

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1

Маэгашири-6 Ичиножюү А.Ичинноров 0-2

Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2

Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 2-0

Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 1-1

Нийтэлсэн: У.Баярсайхан

Харүмафүжи энэ сарын башёд түрүүлэх үү  
Үзсэн: 2144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bagi [103.229.123.xxx] 2017-09-14 01:20
Turuulj chadahkgui harabaas

Бидэнтэй нэгдээрэй