Шууд Chart

“Apple” компани “Iphone 8” ухаалаг гар утсаа танилцууллаа

2017-09-13 15:38:58

Энэ сарын 12-нд буюу өнгөрсөн мягмар гарагт "Apply" компани дэлхий дахинд "Iphone 8" буюу "Iphone X" нэртэй 2017 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан. Шинэ загварын ухаалаг гар утасны албан ёсны танилцуулгын үйл ажиллагааг Калифорни дахь Аппле байгууламж буюу тус компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын театрт хийсэн юм. Энэ үйл явдлыг олон улсад Аппле цахим сүлжээгээр шууд дамжуулан хүргэжээ.

Iphone ухаалаг гар утасны 8 дахь үеийн шинэ загварын албан ёсны нээлт болохоос өмнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус утасны талаарх олон зуун мэдээллийг хүргэж байсан юм. Харин одоо тус компаниас албан ёсоор баттай мэдээллүүдийг өгөөд байгаа юм. Анх хэрэглэгчдийн гарт хүрснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байгаа "Iphone Х" болон Iphone икс плас гар утас 5,8 инчийн, 2436-ааг харьцах нь 1125 нягтшилтай, LED дэлгэцтэй юм байна. Хамгийн гол онцлог нь Тауч Ай-ди фонь буюу хүний хурууны хээг уншихаас гадна Фейс Ай-ди нэртэй нүүр царай танигч системээр хангагдсан нь олон сая хүний анхаарлыг татах шалтгаан нь болсон юм.

Тодруулбал, Фейс ай-ди нүүр танигч систем нь хэрэглэгчийн үсний засалт болон сахлын хэлбэр загварыг ялгаж таних боломжтой хэмээн онцолж байна. 12 мегапиксел камер, "Ip 68" утасгүй цэнэглэгч Кю-ай стандартыг мөн суулгаж өгсөн байна. Дэлхийн зах зээлд ирэх сарын 27-оос захиалга авч эхлэх бол 11 дүгээр сарын 3-аас эхэлж худалдаанд гарах юм байна. 64-256 гегабайт хүртэлх санах ойн багтаамжтай "Iphone X" ухаалаг гар утас 999 америк долларын үнэтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Apple” компани “Iphone 8” ухаалаг гар утсаа танилцууллаа  
Үзсэн: 258 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй