Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт Форум 2017” нээлт болно

2017-09-14 08:52:14

Шангри Ла зочид буудал

08:30 цагт: Монголын банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2017” арга хэмжээний нээлт Шангри Ла зочид буудалд болно. Нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Холбогдох утас: 99989545, 96059197


Корпорайт конвеншн центрийн Улаанбаатар танхим

09:00 цагт:“Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно.


“Хангарьд” ордон

10.00 цагт: БЗД-ийн алслагдсан хороод болох 11, 12, 13, 16-р хороодын иргэдэд тулгамдаад буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл болон газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар дээрх хороодын иргэдийн төлөөлөл, НЗДТГ, түүний хэлтэс, албадын дарга нар мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар  “Хангарьд” ордны 14А тоотод гурван талт уулзалт хийнэ.


Эрдмийн ордонд

 10.00 цагт: Монгол улсын эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99 118576


 “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласан. Гурваас таван насны хүүхдийн харааг шалгах зэрэг иргэдэд хэрэгтэй олон ажлыг зохион байгуулдаг үндэсний өдрийн тухай мэдээллийг сонирхоорой. 
 
14:00 цагт:  “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг 2017 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулна. Гадаадаас 50, Монголоос 250 дугуйчин оролцох уг аяллын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

МУБИС-ийн Б байр

14:00 цагт: МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол  МУБИС-ийн Б байрны 3давхарт 311 Урлагийн зааланд болно.


Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд

14:00 цагт:Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирээд байна. Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаач Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд зохион байгуулагдана.
Жич: Та бүхэн сурвалжлага, мэдээлэл авах хүсэлтээ урьдчилан мэдэгдэнэ үү! Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд ЗХЖШ руу дотогш нэвтрүүлэх боломжгүй болохыг анхаарна уу! Холбогдох утас: 90991155, 88081693


Гадаад хэргийн яам

 09:00 цагт: “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


ӨНӨӨДӨР: “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт Форум 2017” нээлт болно  
Үзсэн: 226 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй