Шууд Chart

2028 оны олимп Лос-Анжелес хотод болно

2017-09-13 18:46:51

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны 131 дэх удаагийн чуулган Перу улсын Лима хотноо боллоо. Энэ хурлын үеэр ОУОХ-ны удирдлагууд 2028 оны зуны олимпийн 34-р наадмыг АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

ОУОХ-ны хурлаар 2024 оны олимпийн наадмыг Францын нийслэл Парис хотод, 2028 оны зуны олимпийн наадмыг 7-р сарын 21-нээс 8-р сарын 6-ны өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулах эрхийг албан ёсоор баталлаа. ОУОХ-ноос 2028 оны Лос-Анжелесийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд 2 тэрбум америк долларын санхүүжилт олгохоор болсон байна. Энэ нь 2024 оны Парисийн олимпоос 300 сая америк доллараар давсан үзүүлэлт юм.

АНУ-ын Лос-Анжелес хотод ийнхүү 3 дахь удаагаа хүн төрөлхтөний их баяр цэнгэл наадам зуны олимпийн наадам зохион байгуулагдахаар боллоо. Лос-Анжелес хотноо өмнө нь 1932, 1984 оны зуны олимпийн наадмууд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Түүнчлэн 190 4 онд АНУ-ын Сент-Луйс хотод, 1996 онд Атланта хотод зуны олимпийн наадам зохиогдож байсан юм. Лондон хот 1908, 1948, 2012 онд олимпийн наадмыг зохион байгуулж анх удаа зуны олимпийг 3 удаа хүлээн авсан хот болж байсан бол Парис, Лос Анжелес хотууд 2024, 2028 онуудад тус бүр 3 дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Парис хотод өмнө нь 1900, 1924  онуудад зуны олимпийн наадам зохиогдож байсан.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

2028 оны олимп Лос-Анжелес хотод болно  
Үзсэн: 219 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй