Шууд Chart

Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна

2017-09-14 08:09:55

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” баталж энэ хүрээнд хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт 32 төсөл  хэрэгжүүлэх болсон.

Дээрх хөтөлбөрийг Монголын талаас хэрэгжүүлэгч гол байгууллага нь Гадаад харилцааны яам бөгөөд Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулахаар заасан байна. Төв нь төслүүдийн Техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол хийх, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гурван улсын дүрэм, журмыг уялдуулах талаар судалж зөвлөмж, аргачлал боловсруулах, дэд бүтэц, боомт, чөлөөт бүс, хот байгуулалттай холбоотой төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандарт, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бие даан боловсруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.

Төвийн дүрэм, бүтцийг батлан мөрдүүлж, бүртгүүлэх, яамд, агентлаг, бусад шаардлагатай байгууллагаас мэргэжлийн хүн авч түр хугацаагаар ажиллуулахыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилд даалгав.

 


Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна  
Үзсэн: 245 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй