Шууд Chart

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдэл гаргажээ

2017-09-14 13:24:45

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

МЭДЭГДЭЛ

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр                                                               Улаанбаатар хот

 
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газар огцроод 5 хонож байгаа хэдий ч цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдэе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.  

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБОО


Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдэл гаргажээ  
Үзсэн: 234 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baya [43.228.130.xxx] 2017-09-15 09:25
Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга Амгаланбаатарыг солих цаг нь болсон байхаа. Эрч хүч муутай , зоримог биш санагддаг . Ганбаатар шиг хүн байвал ажилчдын эрх ашгийг хамгаалахын төлөө илүү зоримог шийдвэрүүдийг гаргана байх.

Бидэнтэй нэгдээрэй