Шууд Chart

Сингапур улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2017-09-14 15:27:20

Сингапурын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль энэ сарын 23-нд болохоор тов гарч, 4 хүн өрсөлдөхөөр сонгуулийн хороонд бичиг баримтаа илгээгээд байсан. Өнгөрсөн онд оруулсан Сингапурын үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гол 2 шаардлага тавьдаг.

Тодруулбал, нэгдүгээрт Малай үндэстэн байх, хоёрдугаарт төрийн алба хашиж байсан туршлагатай эсвэл 370 саяас дээш үндсэн хөрөнгөтэй ямар нэгэн компанийг толгойлдог байх заалтыг үндсэн хуульдаа оруулж өгсөн юм. Энэ удаад нэр дэвшсэн 4 нэр дэвшигчээс эдгээр гол шаардлагыг хангасан ганц л хүн байсан нь өмнөх засгийн газарт парламентын даргаар ажиллаж байсан Халима Якоб байжээ.

Ийнхүү, тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болсонгүй. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг албан ёсоор Сингапурын 8 дахь ерөнхийлөгчөөр сонгосныг өчигдөр албан ёсоор зарласан байна. Ийнхүү Халима Якоб нь Сингапурын сүүлийн 47 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Малай ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм. Тэрээр өнөөдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.

Сингапур улсын ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай сонгогддог. Өмнөх ерөнхийлөгч Тони Тан нь 2011 онд сонгуульд ялалт байгуулан гарч ирж байсан. Түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын 31-нд дуусч, албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.  Сингапурын үндсэн хуульд заасны дагуу тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдмал. Улсын гол бодлогыг ерөнхий сайд барьдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапур улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй