Шууд Chart

Сербийн баг хагас шигшээд өрсөлдөнө

2017-09-14 17:04:19

Сагсан бөмбөгийн 2017 оны ЕАШТ энэ жил Финлянд, Израйль, Румын, Турк улсуудад зохиогдож байна. ОУСБХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Европын аваргын тэмцээний шөвгийн 8-н шатны сүүлийн 2 тоглолт өнөөдөр болж, хагас шигшээ шатанд өрсөлдөх шилдэг 4 баг бүрэн тодорлоо. Энэ удаад Серби болон Италийн шигшээ багууд хагас шигшээ шатанд шалгаран өрсөлдсөн юм.

Богдан Богданович тэргүүтэй өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт, Европ тивийн 3 удаагийн аварга Сербийн шигшээ багийн хувьд энэ жилийн тэмцээндээ “D” хэсгийг тэргүүлэн гарч, хасагдах шатанд Унгарын багийг хожоод байсан бол тэдний өрсөлдөгч Италийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж, "В" хэсгийн 3-р байраар хасагдах шатанд шалгарч, Финляндын багийг шөвгийн 16-н тоглолтдоо буулган аваад байсан юм.

Италийн багаас энэ өдөр Марко Белинелли 18 оноо, Луйжи Датоме 15 оноо авсан бол бусад 9 тоглогч нь нийтдээ 34 оноо авсан нь энэ өдөр баг нь хожигдох гол шалтгаан боллоо. Тэгвэл Сербийн шигшээ багийн шилдэг холбон тоглогч Богдан Богданович 22 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч бүх тамирчдыг тэргүүлсэн бол Владимир Лучич, Милан Мачван нар тус тус 10-с дээш оноо авчээ. Улмаар тоглолтын үндсэн цаг 83:67-ын харьцаатай Сербийн шигшээ багийн давамгайллаар өндөрлөж, Италийн баг энэ жилийн Европын аваргаас хасагдсан бол Сербийн баг хагас шигшээд өрсөлдөх 4 багийн нэгээр тодорч байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Сербийн баг хагас шигшээд өрсөлдөнө  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй