Шууд Chart

ОХУ-ын баг шөвгийн 4-т үлдлээ

2017-09-14 17:08:18

2017 оны ЕАШТ-ий хүрээнд энэ өдөр Европ тивийн шилдэг багууд болох 2007 оны Европын аварга ОХУ-ын шигшээ баг, 2005 оны Европын аварга Грекийн шигшээ багууд тэмцээний шилдэг 4-т багтах эрхийн төлөө тоглолоо. 40 дэх удаагийн Европын аваргын тэмцээнд Алексей Швед тэргүүтэй ОХУ-ын шигшээ баг тэмцээний "D" хэсэгт багтан өрсөлдөж, 4 хожсон амжилтаар хэсгийнхээ 3-р байраар гарч, улмаар шөвгийн 16-н шатанд Хорватын багийг буулган аваад байсан юм. Харин Грекчүүд хэсэгтээ 2 хожиж, "А" хэсгийн 4-р байраар хасагдах шалгарч, шөвгийн 16-д "В" хэсгийн аварга, хүчирхэг Литвийн багийг энэ тэмцээнээс хассан.

Энэ өдрийн тоглолтын эхнээс Грекийн шигшээ баг сайн тоглолтоо үзүүлж, оноогоор тэргүүлж байлаа. Эхний үед л гэхэд 24:17-ын харьцаатай тэргүүлсэн. Грекийн багаас Ник Калетес 25 оноо, Жиоржес Прентезис 19 оноо авсан байна. Грекийн багийн бүрэлдэхүүнээс энэ өдөр ердөө 6 тамирчин л талбайд гарч байснаар тоглолтын 2-р хагасаас ОХУ-ын баг онооны зөрүүг ойртуулж, улмаар тэргүүллийг авч чадсан юм.

Тэр дундаа Оросын багийн холбон тоглогч Алексей Швед энэ өдөр 26 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол багийн шилдэг төвийн тоглогч Тимофей Мозгов 15 оноо авчээ. Тоглолтын үндсэн цаг 74:69-ын харьцаатай өндөрлөж, ОХУ-ын баг хүчтэй өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн 4-т Сербийн багтай өрсөлдөхөөр боллоо. Европын аваргын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр шөнө эхэлнэ. Энэ удаад Испани, Словенийн шигшээ багууд тоглох бол ОХУ, Сербийн багуудын тоглолт маргааш болно. Улмаар энэ сарын 17-ны өдөр 2017 оны ЕАШТ 19 дэх өдрөө үргэлжилж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОХУ-ын баг шөвгийн 4-т үлдлээ  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2017-09-15 10:38
Сагсан бөмбөг л юм шиг бн. Багуудынх байдлыг харахад
Зочин [66.181.181.xxx] 2017-09-14 22:40
энэ ямар спортын торол вэ
Зочин [66.181.178.xxx] 2017-09-14 21:48
Сонин баяр гэдэг илжигийг халж бага ангийн хичээлд суулга! Царайг нь харах юм сан шулсээ гоожуулсан идиот байгаа байхдаа. Юу бичиж байгаагаа ойлгохгуй мал юмаа!
Зочин [66.181.178.xxx] 2017-09-14 21:45
ЕАШТ юуных юм бэ? Мал аа дебиль сэтгуулчид ээ халаач
энхээ [139.59.168.xxx] 2017-09-14 18:42
Ямар их гоол оруулдаг юм бэ. Хол бомбог тоглосон юм болуу. Юу тоглосон мэдэгдэхгуй тэнэг юм бичсэн байх юм

Бидэнтэй нэгдээрэй