Шууд Chart

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2017-10-02 12:13:28

Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр олон нийтийг цочроосон нэгэн үйл явдал болсон нь "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн явдал юм. Түүнийг дурсгалыг хүндэтгэн 1999 онд Төв шуудангийн урд талд хөшөөг нь босгосон түүхтэй.

Өнөө өглөө АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид тус хөшөөнд цэцэг өргөлөө.  Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ  “АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, ардчиллын Алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Энэ гэмт хэрэг бол Монголын улс төрд үлдсэн маш том хар толбо. Монголд тайван замаар ардчилсан хувьсгал явагдсан гэж ярьдаг боловч ардчилсан хувьсгалын үнэ цэнийг тодорхойлсон, хялбар замаар ирээгүй гэдгийг харуулсан үйл явдал бол энэ гэмт хэрэг. Ардчиллын манлайлагч байсан энэ хүний түүх, үүрэг оролцоог бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид жил бүрийн 10 дугаар сарын 2-нд хүндэтгэл үзүүлдэг юм” гэлээ.


































С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 308 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [59.153.112.xxx] 2017-10-02 18:51
Цэцэг навч улаан тууз өргөх яах вэ?энэ бол зүгээр л дурссан хэрэг,харин намайг УИХ-д сонговол бараг л маргааш нь л С-Зоригын хэрэгийг илрүүлэнэ гэж амлаж гишүүнээр сонгогдсон Мөрөн гэдэг хүн амьд мэнд үү?энэ талаар ард түмэнд хариу авч өгөөч,энэ том амлалтыг зөвшөөрч дэмжсэн нам нь ч гэсэн хариу өх боломж байдаг бол уу?

Бидэнтэй нэгдээрэй