Шууд Chart

Лас-Вегаст буудуулж амиа алдагсдын тоо 59-д хүрчээ

2017-10-03 09:09:11

Өнгөрсөн ням гарагийн орой АНУ-ын Лас-Вегас хотын "Мандалей Бей" хэмээх казинод зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас 50 орчим хүн алагдаж, 400-гаад хүн бэртэж гэмтээд байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ халдлагын улмаас амиа алдагсдын тоо 59-д хүрчээ. Мөн гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо ч өсөж, 500-д хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд зориулж ард иргэд цусаа хандивлах аян өрнүүлээд байна.

Халдлага үйлдэгчтэй хамт байсан хэмээн сэжиглэгдэж байгаа эмэгтэй нь Марилоу Данлей гэгч болохыг тогтоосон бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжилж байгаа гэж хууль сахиулагчид мэдээллээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Болсон хэрэг явдлыг товч дурдвал, орон нутгийн цагаар Ням гарагийн үдэш буюу шөнийн 10:00 цагийн үед энэ халдлага болсон бөгөөд гэмт этгээд тус казиногийн 32 давхраас ойролцоо талбайд болж байсан хөгжмийн наадамд оролцогчид руу гал нээжээ. Үүний улмаас хөгжмийн наадам үзэж сонирхохоор цугласан хүмүүс сандран, эмх замбараагүй байдал үүссэн байна. Цагдаа нар казиногийн барилга руу дайран орж, халдлага үйлдсэн этгээд болох 64 настай Стефан Паддокийг хэргийн газарт устгасан хэмээн тус мужийн Цагдаагийн газрын дарга Иосеф Ломбардо мэдэгдсэн юм.

Энэхүү халдлага нь 2016 оны зургаадугаар сард Орландод болсон халдлагаас хойш АНУ-д болсон хамгийн их хохирогчтой халдлага хэмээн тооцогдож байна.

Халдлага үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 64 настай Стефан Паддок
 



























Лас-Вегаст буудуулж амиа алдагсдын тоо 59-д хүрчээ  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Arai Ch dee [27.123.214.xxx] 2017-10-04 06:21
59 xyn yxej 500 xyn sharxadsan gexed LIKE dark l baidag dyyrsen maluud baidgiim aa. Ted lab uls torchid baix aaaaaaaa

Бидэнтэй нэгдээрэй