Шууд Chart

МҮОНРТ-ийн сүлжээний инженер, системийн инженер сонгон шалгаруулж авна

2017-10-03 13:11:17

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР, СИСТЕМИЙН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР /1/

Ажлын байрны зорилго:

Байгууллагын сүлжээний бүтцийг зохион байгуулж, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллана. Сүлжээний ачаалал болон бусад холбогдох тайланг гаргаж, тайлагнах, сүлжээний техник болон програм хангамжийн тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх, засварлах, хянах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Layer II ба III төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх чадвартай
  • CCNA болон түүнээс дээш түвшиний сертификатын хөтөлбөрт суралцсан бол давуу тал болно.
  • Microsoft Windows болон бусад үйлдлийн системийн мэдлэгтэй
  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

  СИСТЕМ ИНЖЕНЕР /1/

Ажлын байрны зорилго:

МҮОНРТ-ийн эвлүүлгийн компьютеруудийн технологийн сүлжээ, архивийн системийн үндсэн тоног төхөөрөмжийн  байнгын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Microsoft Windows, Linux, системүүд дээр ажиллах чадвартай
  • Систем администратор чиглэлээр сургалтанд хамрагдаж байсан бол давуу тал болно
  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба, Утас: 325802


МҮОНРТ-ийн сүлжээний инженер, системийн инженер сонгон шалгаруулж авна   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй