Шууд Chart

Конор Макгрегор: Эхнэр бид хоёр хямдхан түрээсийн байранд амьдардаг байлаа

2017-10-04 12:29:56

UFC-гийн дэлхийн аварга, ирланд тулаанч Конор Макгрегор нэгэн удаа эхнэрийнхээ талаар дараах үгсийг хэлсэн байдаг. Тэрбээр “Бид хоёр хамтдаа найман жил амьдарч байна. Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд зориулсан  хямдхан түрээсийн байранд амьдардаг байлаа. Би ажилгүй байсан болохоор бүх цагаа зааланд өнгөрүүлнэ. Дэлхийн аварга болно гэж өөртөө итгэдэг байлаа. Эхнэр минь ч гэсэн надад итгэнэ. Хэдийгээр мөнгө муутай, орчин тааруу ч гэсэн тэр маань намайг зөв хооллож, дэглэм сайн бариулахын тулд өөрийгөө миний төлөө зориулсан юм. Өндөр ачаалалтай бэлтгэлээс их ядраад ирэхэд “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байлаа. Одоо би сая саяар нь мөнгө олж байгаа. Миний тулааныг үзэхээр 50-70 мянган хүн ирж байна. Одоо би үнэтэй машин, хүссэн хувцас, хүссэн байраа авч чадна. Эхнэр минь ч гэсэн. Тэр маань бүр надаас илүүг хүртэх эрхтэй. Тэр минь одоо ч гэсэн миний дэргэд хэвээрээ... “Чи чадна аа” гэж хэлсэн хэвээрээ л байгаа” гэжээ.


Конор Макгрегор: Эхнэр бид хоёр хямдхан түрээсийн байранд амьдардаг байлаа  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй