Шууд Chart

"Lexand-kids radar" бугуйн мөрдөгч цаг дэлхийн хаана ч ажиллана

2017-10-08 11:28:52

Технологийн бүтээл үйлдвэрлэгч Оросын "Lexand" компани бага насны хүүхдэд зориулж "Kids radar" нэртэй GPS дохиолол илгээгч бугуйн цагийг зохион бүтээжээ. Хэдийгээр энэ төрлийн бугуйн цаг зах зээлд аль хэдийнээ нэвтрээд байгаа ч ухаалаг гар утасны тусламжтайгаар ажилладаг тус бугуйн цагийг зүүсэн хэнийг ч дэлхийн аль ч өнцгөөс олж, түүнчлэн холбоо барьж болох бүрэн боломжтой хэмээн онцлон танилцуулсан байна.



Өөртөө бичил сим карт суулгах зориулалттай тус бугуйн цаг нь сансраас GPS системийн мэдээллийг хүлээж авч мөн илгээдэг байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ гэрээс гадуур байх тохиолдолд буюу сургууль зэрэг бусад байршлуудад хаана байгаа газрыг нь шууд олж мэдэх боломжтой. Мэдээж ухаалаг утасныхаа тусламжтайгаар. Оросын цахим сүлжээний хайлтын системийн Яндекс Локаторын "LBC" сервис технологийн тусламжтайгаар мөн утасгүй интернетийн орон зайд холбогдсон тохиолдолд "Kids radar" бугуйн цагийг зүүж яваа хүүхдийн байгаа байршлыг маш нарийн нарийвчлалтайгаар зааж өгдөг байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар 5 метрийн доторх хэмжээст байршлыг 15 метрийн зайд хүртэлх шилжилт хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтайгаар зааж өгнө хэмээн онцолсон юм.



Гадна загварын хувьд энгийн, олон төрлийн өнгөний сонголттой, загварлаг болж өгсөн байна. Байршлын мэдээллийг илгээхээс гадна, алхсан замын зай, шатаасан килокалорын хэмжээ зэрэг ухаалаг цагны хийж чадах бүхий л зүйлийг хийх боломжтой юм байна. Хүүхдийн арьсанд ямар ч харшил өгөхгүй хуванцар материалыг ашиглаж бүтээсэн gr. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хүүхэд аюулгүйн байдлаа алдсан тохиолдолд тус ухаалаг бугуйн цаг нь хүүхдэд нуугдаж болох 10 газрын талаар санал болгодог байна. Тухайлбал, олон хүнтэй газар очих, гэртээ харих хамгийн дөт зам, модон дунд орж нуугдах, SOS буюу аврах дохиог өөрийн бүх хүмүүс рүүгээ илгээх гэх мэт.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Lexand-kids radar" бугуйн мөрдөгч цаг дэлхийн хаана ч ажиллана  
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-05-15 12:23
Hider zartag ve

Бидэнтэй нэгдээрэй