Шууд Chart

Сурагчдын хувцас, цүнхэн дээр цацруулагч бүхий наалт хийж өглөө

2017-10-11 16:27:38

Замын цагдаагийн алба, Монголын Үндэсний радиотой хамтран хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ST design” ХХК нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн 105 сурагчдад “Гэрэлт цох” цацруулагч бүхий наалтыг үнэ төлбөргүй хийж өглөө.

Цацруулагч нь харанхуй бүрэнхий үед жолоочид харагдах магадлалыг 40 хувиар нэмэгдүүлдэг ба хамгийн холдоо 350 метрээс чөлөөтэй харагддаг гэсэн судалгааны байдаг.

Олон улсын хувцас үйлдвэрлэлийн стандартын дагуу насны ангиллаас хамаарч хүүхдийн хувцасны 3-5 хувь нь цацруулагчтай байх ёстой гэж заасан байдаг. Сүүлийн үеийн бренд хувцаснуудын шилбэ, халаас, цахилгаан, мөр зэрэг хэсгүүдэд цацруулагч оруулж өгдөг болсон бөгөөд энэ нь тухайн иргэний аюулгүй байдлыг хангах гол хэрэгслийн нэг юм.

Ийнхүү эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан “ST design”-ний хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.




Сурагчдын хувцас, цүнхэн дээр цацруулагч бүхий наалт хийж өглөө  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй