Шууд Chart

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2017-10-12 12:52:43

Энэ оныг "Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил" болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын танхим хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөхөөр боллоо. Энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд болох юм байна. 


Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй