Шууд Chart

АНУ-д ОХУ-ын төрийн далбааг буулгаж байна

2017-10-12 13:16:56

АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-д ОХУ-ын дипломат байруудын төрийн далбааг буулгаж байгааг мэдээлж, Вашингтон дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар дахь Оросын төрийн далбааг буулгасныг баталсан байна.

Элчин сайдын яамнаас үүний өмнөхөн Сан Франциско дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн хураагдсан байрууд дахь Оросын төрийн далбааг буулгасан асуудлаар АНУ-тай асуудал өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж, төрийн далбаануудыг нэн даруй буцаан байрлуулахыг шаардсан. Гэвч АНУ-ын төрийн департаментаас тайлбар хийхдээ “Сан Франциско дахь дипломат байруудын орой дахь Оросын төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах зорилгоор буулгаж,  дипломат байруудад нь хүндэтгэл хамгаалалттайгаар хадгалж байгаа” гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын засаг захиргаанаас Вашингтон ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар болон Нью-Иорк дахь салбаруудыг өнгөрөгч есдүгээр сарын 2-нд хааж, Сан Франциско дахь ерөнхий консулын газраа хаан, ажилчдын байрыг суллаж өгөхийг шаардсан. Ингэхдээ эдгээр дипломат байруудын халдашгүй дархан эрхийг хасаж, хөрөнгийг нь хураана гэж байсан.

Гэсэн ч ОХУ Нью-Иорк дахь худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг л түрээсээр ашиглаж байжээ. Дипломат албаны бусад барилгууд одоо ч ОХУ-ын мэдлийн хөрөнгө хэвээр байгаа юм. 


АНУ-д ОХУ-ын төрийн далбааг буулгаж байна   
Үзсэн: 557 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2017-10-13 21:55
Ene buh jawdal etsesdee yul boldog bol yamarch baisan sain yumand hurgehgui baih

Бидэнтэй нэгдээрэй