Шууд Chart

“Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017-10-12 13:31:24

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хууль Сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн, МХАҮТ Онцгой байдлын сургууль хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороодын засаг дарга нар иргэд аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримталж байгаа бодлого, тулгамдаж байгаа асуудлууд, хор уршгийг хэрхэн арилгах, дэвшилтэт техник, технологийн талаар илтгэлүүд тавьсан юм.

Мөн арга хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулж бүтээсэн дэвшилтэт техник технологийн бүтээгдэхүүнээрээ 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож танилцуулгаа хийсэн юм. Нийслэлийг цэвэр агаартай эрүүл аюулгүй амьдрах орчин бий болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт судалгаа, шинэ санал, шийдлийг хэлэлцэж тулгамдаж буй асуудлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр суурилсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргана.


“Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй