Шууд Chart

Тусгаар тогтнох санал асуулга зохион байгуулсан гишүүдийг баривчлах шийдвэр гаргажээ

2017-10-12 13:48:07

Иракийн шүүхээс Курд мужид тусгаар тогтнох санал асуулга зохион байгуулсан сонгуулийн хорооны гишүүдийг баривчлах шийдвэр гаргажээ. Лхагва гарагт Иракийн нийслэл Багдад хотын шүүхээс Курд мужийн сонгуулийн хорооны дарга болон түүний хоёр туслахыг барьж хорих асуудлыг авч хэлэлцэн, ийм шийдвэр гаргасан байна.

Хорих хүсэлт гомдлыг Иракийн төв Засгийн газраас гаргасан гэдгийг албаныхан мэдээлжээ. Энэ мэдэгдэлд “Иракийн дээд шүүхээс үндсэн хуульд нийцэхгүй гэж үзсэн учраас санал асуулгыг цуцлах шийдвэр гаргасан. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг сонгуулийн хорооны гурван гишүүн зөрчсөн” гэж тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэрийг Иракийн төв Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй ч үүнээс болж Курдуудын автономт Засгийн газар Иракийн эрх баригчид хоорондын зөрчил маргаан улам гүнзгийрэх төлөвтэй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор Багдад, Курд бүс нутагтаа олон улсын нислэгийн хориг тавиад байгаа юм.

Иракийн төв Засгийн газар болоод хөрш зэргэлдээх Турк, Иранаас гадна АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс санал асуулгыг эсэргүүцэн шүүмжилж байсан ч өнгөрөгч есдүгээр сарын 25-нд Курдистсан муж бие даан санал хураалт явуулж, үүнд оролцсон хүмүүсийн дийлэнх олонх нь автономит Курд мужийнхаа тусгаар тогтнолыг дэмжсэн.

Санал асуулгын энэ дүнд үндэслэн мужийн захиргаанаас Иракийн төв Засгийн газартай яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа илэрхийлсэн ч Багдад үүнийг хууль бус санал асуулга гэж үзсэн хэвээр байгаа юм.


Тусгаар тогтнох санал асуулга зохион байгуулсан гишүүдийг баривчлах шийдвэр гаргажээ  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй