Шууд Chart

Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийг “гал” асаалаа хэмээн буруутгав

2017-10-12 15:00:19

Умард  Солонгосын  Гадаад хэргийн сайдын Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагыг CNN онцолсон  байна. Тэрээр, "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  индэр дээр АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд  хариу  өгөх  болно" хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн  Умард  Солонгосын ард түмэн, цэрэг армийнхан  удирдагчдаасаа Америкийн ийм өдөөн хатгалгын хариуг барихыг шаардаж байгааг тэрээр мэдэгдлээ.  Мөн тус улсын Гадаад хэргийн сайд  "Умард Солонгосын удирдагч  Ким Жон Ун   стратегийн  цэрэг  дайчид нь түрэмгийлэгч улс,  Америкийг шийтгэхгүй орхихгүй" хэмээн мэдэгдсэн хэмээн мэдээлсэн юм. 

Тэрээр, Умар Солонгосын арми,  ард  түмэн Америкт   галан  мөндөр оруулах  цаг  болсныг  шаардаж  буйг  тэмдэглэн  хэлжээ. Оросын ТАСС  агентлагын ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчид Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлагын урилгаар Пхеньянд айлчилж  байгаа бөгөөд энэ үеэр  Умардын Гадаад хэргийн сайдаас  ярилцлага  авсныг олон улсын хэвлэлүүд ийнхүү онцлон  дамжуулж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийг “гал” асаалаа хэмээн буруутгав  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй