Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2017-10-12 15:20:07

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ.

2017 оны 10-р сарын 12-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 2 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 12-ны 20 цагаас 10 дугаар сарын 13-ны 20   цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө хүйтэрч 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14,15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14,15-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн   
Үзсэн: 271 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй