Шууд Chart

АНУ, Туркийн гадаад хэргийн сайд утсаар ярилцжээ

2017-10-12 15:25:57

Туркэд Анкара дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг баривчилсантай холбоотойгоор 2 орны харилцаа эрс муудаад байгаа. Америкийн дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг өнгөрсөн оны 7 дугаар сард Туркэд гарсан төрийн  эргэлт хийх гэсэн хуйвалдааныг зохион байгуулагч гэж буруутгагддаг  Феттулла  Гюлений хөдөлгөөнтэй холбоотой хэмээн сэжиглэж  байгаа юм. 

Үүнээс үүдэн  АНУ, Турк  улсууд харилцан виз олголтоо зогсоосон. Тэгвэл өчигдөр энэ асуудлыг  АНУ,  Туркийн гадаад хэргийн  сайд нар  утсаар хэлэлцсэн  байна.  АНУ-ын  төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ үеэр Туркийн  талаас баривчилсан хүмүүсийн гэм бурууг батлах нотлох баримтуудыг шаардсан  байна.  Баривчилгаа  өнгөрсөн  ням гарагт  болсон ч түүнээс хойш анх  удаагаа ийнхүү 2  улс  засгийн газрын гишүүний төвшинд  энэ  асуудлыг хэлэлцэж  байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Туркийн гадаад хэргийн сайд утсаар ярилцжээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй