Шууд Chart

Хилийн чанад дахь японы иргэд саналаа өгч эхэллээ

2017-10-12 15:35:27

Энэ  сарын  22-нд  Японд  парламентын  доод  танхимын  ээлжит  бус сонгуулийн санал хураалт болох гэж  байна.  Өнгөрсөн  мягмар гаригаас тус улсад    сонгуулийн  сурталчилгаа албан  ёсоор  эхэлсэн. Харин өчигдрөөс хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Японы  иргэд саналаа өгч эхэлсэн  байна.  сонгуулийн хэсэг  хороодыг  гадаад  улс  орнууд дахь  Японы  элчин сайдын  яам, Ерөнхий консулын газруудад  байгуулсан  байна.

Нийт  233  хэсэг  хороодыг  нээсэн  байна. Хилийн  чанадад  ажиллаж  амьдардаг Японы нийт 101 мянган сонгогч  бүртгэгдсэн  байгаа юм байна. Тэд  эх орондоо  оршин сууж байсан сүүлчийн  хаягийнхаа  дагуу тухайн  тойргийн  нэр дэвшигчийн  төлөө саналаа  өгөх ёстой  юм. Өчигдөр Өмнөд  Солонгосын  нийслэл Сөүл дэх  Японы  элчин сайдын яаманд  сонгуулийн санал хураалт эхэлсэн.  Энд нийт 2500 иргэн бүртгэгдсэн  байгаа юм байна. Санал хураалтын  хугацаа  бүс нутгаасаа шалтгаалан  өөр өөр байх юм байна.  Ирэх  7 хоногийн  даваа гараг  гэхэд  дууссан  байх ёстой аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хилийн чанад дахь японы иргэд саналаа өгч эхэллээ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй